2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Ганц дуран оруулаад хэвлийн хөндий, цээжний хөндийг бүхэлд нь харж, оношилж болдог

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 4 сарын 5
СОНГДО зөвлөж байна

Сонгдо эмнэлгийн Ерөнхий болон дурангийн мэс заслын эмч Б.Баярсайхантай ярилцлаа.

- Дурангийн мэс заслыг ямар тохиолдолд хийдэг вэ? 

- Орчин үеийн анагаах ухаан гэмтэл багатай, өвдөлт зовиур эрсдэл багатай мэс засал хийхийг зорьсон нь дурангийн мэс засал байгаа юм. Манай эмнэлгийн хувьд хэвлийн хөндий, цээжний хөндийн бүх төрлийн дурангийн мэс заслыг хийж байна.

Тухайлбал хэвлийн хөндийн дурангийн мэс засал гэхэд мухар олгой авах, цөсний хүүдий болон дэлүү авах, нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэс, ходоод тайрах, цоорсон ходоод оёх, өрцний ивэрхий нөхөх, эмэгтэйчүүдийн бүх төрлийн мэс заслыг хийдэг.

Цээжний хөндийн дурангийн мэс засал гэхэд л уушиг хэсэгчлэн болон дэлбэн тайрах мэс засал хийх гэх мэт. Үүнээс гадна оношлогооны дурангийн мэс засал гэж бий.

Хэвлий болон цээжний хөндийд ус үүсээд онош нь тогтоогдохгүй явдаг хүмүүс сүрьеэ юу, хавдар уу гэдгээ мэдэхгүй олон эмнэлэг дамжин оношоо бүрэн таниж тогтоолгож чадахгүй явдаг. Ийм хүмүүс хөдөө орон нутгаас ч их ирдэг.

Тэгвэл дурангийн мэс заслаар хэвлийн хөндийг нэлэнхүйд нь дурандаж, шаардлагатай үед нь эдийн шинжилгээ авснаар оношийг нь бүрэн тогтоох боломжтой.

- Нээлттэй болон дурангийн мэс заслын ялгаа юундаа байдаг вэ? 

-Шинэ дэвшилтэт технологиуд нэвтэрснээр мэс заслын ирээдүй шарх үүсгэхгүйгээр эмчлэх хэлбэр лүү чиглэж байна. Мөн дээр хэлсэнчлэнэрсдэл багатай мэс засал хийхийг зорьсон нь дурангийн мэс засал юм. Дурангийн мэс заслын давуу тал нь хагалгааны зүслэг багатай, хагалгааны дараах эдгэрэлт хурдан, өвдөлт бага, гоо сайхны талаасаа сорви бага үүсдэг. Дурангийн мэс засал гэдэг ганц дуран оруулаад хэвлийн хөндий, цээжний хөндийг бүхэлд нь харж болдог буюу харагдах байдал ихтэй гэх мэт олон давуу талтай. Мэс заслын дараа 0.5-1 см-ийн диаметртэй 3-5 сорви л үлдэнэ. 

Ганц дутагдалтай тал нь мэс заслын өртөг өндөр явдал. Гэхдээ дурангийн мэс заслын дараах хөдөлмөрийн эргэн сэргэлт хурдан учраас өртгөө нөхөх боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нээлттэй хагалгаа хийлгээд эмнэлэгт 5-10 хоног хэвтэх болно, дараа нь шарх нь эдгэрэх хүртэл зарим үед 21-30 хоногийн ажил болдог бол дурангийн хагалгаа хийлгэснээр 7 хоногийн дараа ажилдаа эргэн орох боломжтой байдаг. Тиймээс ч цаг нартай уралдаж ажилладаг бусад орны хувьд мэс заслын дараа хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх нь эдийн засгийн хувьд ач холбогдол өндөр байдаг. Иймээс л манайхаас бусад оронд дурангийн мэс засал түлхүү хөгжиж байгаа хэрэг. 

- Дурангийн мэс заслын өртөг өндөр байгааг шүүмжилдэг л дээ? 

- Манай орны нөхцөлд дурангийн мэс заслын өртөг өндөр учир үйлчлүүлэгч бага буюу тохиолдол цөөн байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн даатгалын буруу тогтолцоотой нэг талаараа холбоотой. Дурангийн мэс засал нь зөвхөн нэг удаагийн багаж хэрэгсэл ашигладаг учраас өртөг өндөртэй. Сүүлд шинэчлэн батласан өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг ( дурангийн мэс засалд хэрэглэгддэг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн 75 хувийг ЭМД-ын сангаас буцааж олгодог) хөнгөлөх заалт улсын эмнэлэгт хэрэгжээд хувийн эмнэлэгт хэрэгждэггүй. Тэгэхээр дурангийн мэс засал хийлгэхэд үйлчлүүлэгчийн халааснаас тэр их өртөг гараад ЭМД-аас хөнгөлөлт эдлэж чадахгүй байгаад л гол нь байгаа юм. Зөвхөн улсын гэлтгүй хувийн эмнэлэгт ЭМД жигд үйлчилж иргэд эрүүл явах эрхээ хуулинд зааснаараа эдлэх боломжтой бол үйлчлүүлэгч нарт ч илүү ашигтай байх байлаа. 

-Сонгдо эмнэлэг хэзээнээс дурангийн мэс засал хийж эхэлсэн бэ? 

-Манай эмнэлгийн хувьд анх нээгдсэн цагаасаа дурангийн мэс засал хийж байна. 2007 онд дурангийн мэс заслын иж бүрэн өрөөтэйгээр хагалгаа хийж эхэлсэн. Сонгдо эмнэлэг дурангийн мэс заслын чадвартай, туршлагатай эмч, багаас гадна шаардлагатай техник тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр бүрэн хангагдаж, тоноглогдсон.

Дурангийн мэс засал гэдэг мундаг чадвартай мэс заслын эмчээс гадна мэс заслын тоног төхөөрөмж бүрэн байхгүй бол үр дүнтэй байж чадахгүй. Сонгдо эмнэлэг дурангийн мэс засал гэлтгүй бүхий л эмчилгээндээ олон улсын стандартыг ягштал дагаж мөрддөг. 

 

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

x