Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс дэлхийн хамгийн урт тэнгис дамнасан гүүрийг нээх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятад улс томоохон хотууд, тэднийг холбосон дэд бүтцүүдийг шинэчлэн сайжруулах аварга төслүүд хэрэгжүүлж байгаа.

Ирэх арван жилийн дотор тус улс 250 сая иргэнээ хотод суурьшуулах зорилготой байна. Энэ зорилгоор бүтээн байгуулж байгаа дэд бүтцүүдийн нэг нь Хонг Конг, Макао, өмнөд эргийн Жухай хотуудыг холбосон 55 км урт гүүр юм. Үүнийг дэлхийн хамгийн урт тэнгисийн гүүр гэж үзэж байна. Энэхүү аварга гүүрийг дөрөвдүгээр сард багтаан нээх гэж байгаа юм.

Гүүрний онцлогууд:

  • Хонг Конг-Жухай-Макао гүүр нь эдгээр хотуудын хооронд зорчих хугацааг хоёр дахин бууруулна
  • Макаогоос Хонг Конг хүртэл нэг цаг зорчино гэсэн үг юм
  • Гүүр нь зургаан эгнээтэй, дөрвөн хонгилоор дайрдаг. Нэг хонгил нь усан дор байрладаг
  • Мөн гүүрийг дэмжихийн тулд хиймэл арлуудыг байгуулжээ
  • “Инженерчлэлийн гайхамшиг” гэгдэж байгаа гүүрэнд 420,000 тонн ган орсон нь 60 ширхэг Эйфелийн цамхагийг босгох материал юм
  • Гүүрээр өдөрт 40,000 автомашин зорчих бол 10 минут тутамд автобус зорчих юм
  • Явган болон дугуйтай хүн зорчихгүй, зөвхөн автомашинд зориулагдсан гүүр гэнэ
  • 120 жилийн хугацаанд хэвийн ашиглагдана гэж албаныхан мэдээлжээ
  • Өртөг нь тодорхойгүй байгаа ч ойролцоогоор $15 тэрбум гэсэн тоо яригдаж байна
  • Гүүрийг байгуулах явцад янз бүрийн саад бэрхшээл олон тохиолджээ. Тухайлбал барилгын 2 ажилтан амиа алдаж, бетоны чанарыг хуурамчаар мэдээлсэн хэргээр 19 хүн баривчлагдсан байна
  • Гүүрийг байгуулах ажил 7 жил үргэлжилсэн
  • Уг гүүрний дараа орох хоёр дахь урт гүүр мөн Хятадад байдаг. 2011 онд ашиглалтад орсон $1.5 тэрбумын өртөгтэй гүүр нь зүүн эргийн Чиндао хотыг Хуандаотой холбодог байна
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Telegraph