Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс нэмж АНУ-ын 106 бараанд 25 хувийн импортын татвар оногдуулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Вашингтон Хятадын технологийн бүтээгдэхүүний импортод татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарласны дараахан өнөөдөр Бээжин АНУ­-ын 106 бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн импортын татвар авахаа зарлалаа.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийн 2017 оны импортын хэмжээ $50 тэрбум болж байсныг тус улсын худалдааны яам мэдээлжээ.

Жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнд Америкийн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн болох шар буурцаг, мөн автомашинууд байгаа гэнэ.

Цаашдаа Вашингтон Хятадын бараанд импортын татвар оноох бүрт ижил үнийн дүнтэй хариу арга хэмжээг дор дор нь авч хэрэгжүүлэхээ Бээжингийн албаныхан анхааруулсан байна.

Дээрх мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар Хятадын өндөр технологийн 1,300 орчим бараа бүтээгдэхүүнд 25 хүртэл хувийн импортын татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарласан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post