Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” 8 дахь удаагийн олон улсын чуулга уулзалтад урьж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2017 оны дундаас Хятадын коксжих нүүрсний зах зээл хүчээ авч эхэлсэн, гангийн үнийн өсөлт болон дотоодын болон гадаадын уурхайдад нийлүүлэлтийн хязгаарлалт тавьсан зэргээс шалтгаалан 2018 оны 1-р сард олон жилийн дунджаас хамгийн өндөр өсөлт үзүүллээ.  Нүүрс болон гангийн салбарын хүчин чадлын хүрэлцээ муу байсан болон байгаль орчны хууль дүрэм чангарсан нь эрэлт нийлүүлтийн харьцаанд ихээхэн нөлөөлсөн ба цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.

Sxcoal.com та бүхнийг үүссэн нөхцөл байдлаас гарах шийдэл хайхаар 2018 оны 04-р сарын 12, 13-ний өдрүүдэд зохион байгуулагдах 8 дахь удаагийн "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл сэдэв"-т чуулга уулзалтанд оролцохыг урьж байна.

Чуулга уулзалтаар хэлэлцэгдэх гол сэдвүүд нь:

  • Нийлүүлэлт, байгаль орчны бодлогын шинэчлэл, тэдгээрийн Хятадын нүүрс, кокс, болон гангийн зах зээлд үзүүлэх нөлөө
  • Макро эдийн засгийн орчин ба коксжих зах зээлийн эрэлтэд нөлөөлөх нь
  • Хятадын коксжих нүүрс олборлолтын хүчин чадал, үйлдвэрлэлийн урьдчилсан таамаг
  • Коксжих нүүрний зах зээлд хийсэн дүн шинжилгээ ба үнийн таамаг
  • Хятадын коксжих нүүрсний импорт- Хятад болон олон улсын коксжих нүүрсний өрсөлдөх чадварын үнэлгээ
  • Хятадын коксжих нүүрсний худалдаа ба шинэ нөхцөлөөр үнэ тогтоох нь зэрэг сэдвүүд байх юм. 

Засгийн газрын яам агентлагууд, салбарын холбоод, судалгааны байгууллагууд болон дотоод гадаадын коксжих нүүрсний компаниудын удирдах албан тушаалтнууд, шинжээчид уригдаж дээрх сэдвүүдээр бодитой эх сурвалжаас мэдээлэл хүргэх болно.

Энэхүү чуулган нь салбарын талаарх шаардлагатай мэдлэг мэдээлэл олж авахын зэрэгцээ бизнесийн харилцаа холбоогоо тэлэх гайхалтай боломж юм. Мөн нүүрс үйлдвэрлэл, шинэ кокс үйлдвэрлэх технологи, орлох нөөц, эрсдлээс хамгаалах санхүүгийн арга хэрэгслүүд, салбарын хөгжил, гинжин хэлхээ зэрэг сэдвийн доорх семинаруудад суух боломжтой.

Энэ удаагийн чуулганы онцлог
  • Улсын түвшний эдийн засгийн мэргэжилтнүүдээс Хятадын макро эдийн засгийн орчны мэдээллийг авах
  • Нүүрс, кокс, гангийн үйлдвэрүүдийн холбоодын тэргүүнүүдээс салбарын чиг хандлага, бодлогын талаарх мэдээллийг авах
  • Фенвейгээс гаргасан үнийн таамаг
  • Хятадын болон гадаадын нэр хүнд бүхий нүүрс үйлдвэрлэгчид болон худалдаачдаас олон улсын коксжих нүүрсний зах зээлийн хэтийн төлвийн талаар мэдээлэл авах
  • Үйлдвэрүүдийн эздээс хөрөнгө оруулалтын боломж эрсдлийн талаар зөвлөгөө авах
  • Шинжээчдээс хамгийн сүүлийн үеийн шинэ санаануудыг сонсох
  • Бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоож байгууллагаа сурталчлах боломж
  • Өндөр түвшний хурал, үзэсгэлэнгийн зохион байгуулалт байх болно.

Чуулганы хөтөлбөр болон зохион байгуулагчидтай холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу.