Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 4
Сурталчилгаа

ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

“Эрчим хүчний хэмнэлт” сэдвийн хүрээнд “Бид дэмжинэ” уриатайгаар явагдах тус чуулган сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийг худалдан авагч – ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧ бизнесүүдэд нээлттэй бөгөөд чуулганаар эрчим хүчний хэмнэлт бий болгох арга замууд, түүнийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийн талаар ярилцаж, хүлэмжийн хийг бууруулсны нөхөн олговор авах боломжийг танилцуулахын дээр ногоон зээл авч амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн бодит туршлагаас хуваалцана.

 

ХасБанк “Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган”-ыг “Боломжийг бодит болгоё” уриатайгаар өнгөрсөн оны 9-р сард амжилттай зохион байгуулсан билээ. Тус анхдугаар чуулганд 350 гаруй иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож бизнесийг ногооруулах боломжийн талаар хэлэлцсэн бөгөөд үүний үр дүнд 22  ААН ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна. Түүнчлэн анхдугаар чуулганаасаа хойш бид ХасБанкны харилцагч зээлдэгч ЖДБ эрхлэгчдэд зориулж 4 удаа нягтлан бодох бүртгэлийн сургалт явуулж, нийт 64 зээлдэгчийг хамрууллаа.

Бизнес эрхлэгч та эрчим хүчний хэмнэлт бий болгож үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, бүтээмжээ өсгөж, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхээр сонирхож байгаа бол тус хоёрдугаар чуулганд оролцохыг урьж байна.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ – БИД ДЭМЖИНЭ!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.