Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Их хотын их цэвэрлэгээний 90 минутийг 11:00 цагаас тоолж эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн /Бямба гараг/ 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.