Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл АмЧамын Ментор Өдөрлөгт панелистаар оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

 

Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас 2 дахь жилдээ оюутан залууст зориулсан АмЧам Ментор Өдөрлөгийг 03 сарын 31-ний өдөр ХААН Банк Цамхагт зохион байгууллаа.

Дотоодын их дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудад ажил мэргэжлийн гараагаа зөв эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс зохион байгуулагддаг тус арга хэмжээг ХААН Банк ивээн тэтгэж оролцсон бөгөөд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл панел хэлэлцүүлэгт оролцон өөрийн ажил мэргэжлийн гараагаа хэрхэн эхлүүлсэн тухай туршлагаасаа шилдэг оюутнуудтай хуваалцан, зөвлөгөө өгч яриа өрнүүллээ.

 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ

"Монгол Улсын ирээдүй болсон шилдэг оюутан залуус маань өнөөдрийн арга хэмжээнээс ажил мэргэжлийн гараагаа эхлэхэд хэрэгтэй олон зүйлсийг авч үлдсэн гэж найдаж байна. ХААН Банкны хувьд улс орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд тэр дундаа  хүүхэд залуусын боловсролд чиглэсэн олон ажил зохион байгуулдагийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ боллоо” хэмээн онцлон дурдлаа.   

  ХААН Банк нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэвшилтэт технологид суурилсан цахим банкны чиглэлд нэвтрүүлсэн шинэлэг үйлчилгээнүүд, кредит картын хөгжүүлэлтүүд, санхүүгийн найдвартай, хүчирхэг үзүүлэлтүүд, харилцагчдын хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд  болон үйл ажиллагааг илүү хялбаршуулсан, хөгжүүлсэн  зэрэг нь Гүйцэтгэх захирал Жон Беллийн банкны салбарт ажилласан туршлага, удирдах арга барил чадвартай салшгүй холбоотой.   

 

Жон Белл захирал нь ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2016 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж, банкыг орчин үеийн цахим банк болгоход чиглэсэн олон шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тэрбээр Балтиморийн Лояала Их сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай банкир юм.  

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.