Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Амазон руу довтолж эхлэв

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп электрон худалдааны аварга компани Амазон руу хийх довтолгоогоо эрчимжүүллээ.

Өнгөрсөн амралтын өдөр тэр твиттер хуудсандаа Амазон АНУ-ын шуудангийн үйлчилгээг (US Postal Service) луйвардаж байгааг шүүмжилж, тус компанийн үүсгэн байгуулагчийн эзэмшилд байдаг The Washington Post сониныг Амазоны бизнесийг “лоббидогч” гэж нэрлэсэн байна.

Жэф Безосын эзэмшдэг The Washington Post сонин ерөнхийлөгчид халгаатай сэдвүүдийг хөндөн бичдэг. Тухайлбал Трамп болон Оросуудын хэлхээ холбоо, сонгуулийн будилаан, порно од эмэгтэйтэй холбоотой дуулианы талаар түлхүү нийтэлж байв. Гэхдээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч эдгээр сэдвээр хөөцөлдөж байгаа юм.

Трамп твиттертээ “АНУ-ын шуудангийн алба Амазоны барааг хэт хямд үнээр түгээж өгөөд олон тэрбумыг алдаж байна”, “Хэрвээ шуудангийн үнийг нэмбэл Амазоны зардал $2.6 тэрбумаар өснө”, “Шуудангийн албыг луйвардахаа зогсоох ёстой. Амазон бодит зардлыг төлөх ёстой!” гэжээ.

Гэвч зарим мэргэжилтнүүд Трампын шүүмжлэлийг няцааж, уг гэрээнээс АНУ-ын Шуудангийн Алба ашиг олж байгааг тоо баримтаар баталсан байна.

Ажиглагчид АНУ-ын аль ч ерөнхийлөгч өмнө нь алба хаших хугацаандаа аль нэг компани руу онцлон довтолж байсан түүхгүй гэж мэдээлжээ. Тиймээс Трампыг өөрийн бизнесмэн найзуудын ятгалгаар Амазон руу довтолж байна гэж сэжиглэцгээж байгаа юм. Онлайн худалдаа Америкт эрчимжсэнээр том дэлгүүрүүд түрээсийн зардлаа дийлэхээ больж, хаалгаа барихад хүрээд байгаа.

Дональд Трамп Амазоны эсрэг шударга өрсөлдөөн, монополийн хуулийн дагуу маргаан дэгдээх магадлал өндөр болоод байна.

 

Эх сурвалж: BBC