Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг ВИЗА КАРТТАЙ ХАМТ!

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банк Visa карт эзэмшигчиддээ ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэнг тодруулах урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-наас эхлэн 2018 оны 5-р сарын 9-нийг дуустал хугацаанд зарлаж байна.

Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банкны Visa карт эзэмшигчид болон шинээр Visa карт авч буй харилцагчид хамрагдах  бөгөөд шинээр Энгийн Visa карт авсан харилцагчид 1 эрх, Алтан дебит, Алтан кредит болон Лэйди Премиум Visa карт авсан харилцагчид 2 эрх,  Платинум Visa карт авсан харилцагчид 3 эрхийг тус тус  олгох юм.

Түүнчлэн Та Visa картаа ашиглан 100’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх, payWave ашиглан хийсэн 50’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт мөн 1 эрх тус тус олгогдоно.

Энэхүү VIP хосын багцад:

  • Дээд зэрэглэлийн зочид буудал
  • Өглөөний цай
  • ДАШТ-ийн хагас шигшээ тоглолт үзэх урьдчилан захиалсан билет
  • Хуваарьт багтсан тээврийн хэрэгслийн зардал
  • Бэлэг дурсгалын зүйлс
  • Аялал /группээр/
  • Visa урьдчилсан төлбөрт карт
  • Онгоцны билетийн зардлууд тус тус багтаж байна.

Харилцагч Та хэдэн эрхтэй болсноо шалгахыг хүсвэл TDB Online үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэснээс  шалгах боломжтой.

Аяны шалгаруулалтыг 5-р сарын 10-нд МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгээр шалгаруулах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.