Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭЛХИЙН АВТОМАШИН-2018" Олон Улсын авто шоуны шагнал гардуулах ёслол дээр Range Rover Velar “ШИЛДЭГ ЗАГВАР-2018” шагналыг хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 2
Сурталчилгаа

2018 оны 3 сарын 28-нд Ню-Йорк хотод зохион байгуулагдсан "ДЭЛХИЙН АВТОМАШИН-2018" Олон Улсын авто шоуны шагнал гардуулах ёслол дээр Range Rover Velar нь  ШИЛДЭГ ЗАГВАР-2018 шагналыг хүртлээ.

 

“ДЭЛХИЙН МАШИН” шагнал гардуулах ёслол нь дараалан 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2017 оны “Prime Research”-ийн мэдээлж байгаагаар дэлхийн хамгийн шилдэг шагнал гардуулах ёслолоор дараалан тав дахь жилдээ шалгарсан нэр хүндтэй ёслол юм.

24 орны 82 нөлөө бүхий моторын төрлийн сэтгүүлчдийг хамруулсан энэхүү шагнал гардуулах ёслолд тансаг зэрэглэлийн SUV болох "Volvo XC60", "Lexus LC 500" зэрэг автомашинуудыг ардаа орхин Range Rover Velar нь “Дэлхийн Шилдэг Загвартай Автомашин-2018’’шагналыг хүртлээ. Өнгөрсөн онд хоёр удаагийн шагнал хүртсэн Jaguar F-PACE-ийн дараа орох том амжилт бол Velar-ийн энэхүү амжилт яах аргагүй мөн юм.

 

 

Land Rover-ийн Загварын Газрын Ахлах Мэргэжилтэн Жерри Макгеров хэлэхдээ,

 

"Орчин үеийн шинэчлэл бүхнийг агуулсан анхны харцаар сэтгэл татам, худалдан авах хүсэл төрүүлмээр тийм автомашин бүтээхийн төлөө ажилладаг манай дизайнер, инженерүүдийн хүчин чармайлтыг шүүгчид олж харсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм" хэмээжээ.

Land Rover брэнд нь 1948 оноос хойш чадлын өргөн хүрээтэй жинхэнэ 4x4 хөтлөгчтэй автомашиныг үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд дэлхийн SUV салбарыг манлайлан, тодорхойлдог болохыг бид мэдэх билээ. 1960-аад оны сүүлээр Range Rover-ийн анхны концепцын код нэрээр нэрлэгдэн, өнгөрсөн жил худалдаанд гарсан энэхүү автомашин нь Range Rover Evoque болон Range Rover Sport-ийн хоорондох зайг дүүргэж чадсан юм.

Загвар, инженерчлэл болон үйлдвэрлэлтийг Их Британи улсад хийсэн Velar нь Range Rover -ийн төрөлдөө  ирээдүйн мэдрэмжтэй дизайн болон инженерингийн шийдлүүдийн төгс хослолыг та бүхэнд санал болгож байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн технологи, илүү даацтай материалуудыг багтаасан энэхүү тансаг SUV нь бүхий л зам, нөхцөлд явахад зохион бүтээгдсэн.

Та http://www.landrover.mn/ сайтаар зочилон өөртөө зориулсан өөрийнхөө хувилбарыг бүтээн захиалан авах боломжийг "Вагнер Ази Автомотив” ХХК ийн хамт олон олгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах холбоосоор аваарай: https://www.facebook.com/landrovermn

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.