Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ким Жон Уны айлчлалын тухай Хойд Солонгосын бүтээсэн баримтат кино

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун төрийн эрхийг атгах болсон цагаасаа хойш анх удаа хил давж, Бээжинд зочилсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал байв.

Тэрээр тусгай хуяглагдсан галт тэргээр Хятадын нийслэлд айлчлан ирж, ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.

Саяхан Хойд Солонгосын төв телевизийн сувгаар их удирдагчийнхаа айлчлалыг тоймолсон баримтат киног үзүүлжээ.

Баримтат кинонд Ким Жон Уны галт тэрэг Хятадын хилээр нэвтэрсэн цагаас эхлэн буцаж хилээр гарах хүртэл бүх үйл явдлыг тоймлон үзүүлсэн байна.

Хятадын албаныхан түүнийг хилийн Дандон хотод угтан авч, сүүлд мөн энэ хотоос үдэн гаргажээ. Угтаж авсан болон үдэж мордуулсан албаныхан энэ үеэр Ким Жон Уны тусгай галт тэргэнд нэвтэрсэн байна. Энэ нь галт тэрэгний дотоод байдлыг харах боломж олгож байгаа юм.