Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

УДЭТ инээдмийн жүжгийн өдрүүдээ эхлүүлэх гэж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театраас инээдмийн жүжгийн өдрүүдээ эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаад:

  • Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Чөлөөт хос” дуулалт инээдмийн жүжгийг 04 дүгээр сарын 1-ний 18:00 цагт, 
  • Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг 04 дүгээр сарын 06-ны 19:00, 04 дүгээр сарын 07-ны 18:00 цагт, 
  • Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Нэргүй од” инээдмийн жүжгийг  04 дүгээр сарын 20-ны 19:00, 04 дүгээр сарын 21-ний 18:00 цагт тоглохоор болжээ. 

ТАСАЛБАРЫН ҮНЭ СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: 10,000₮, 15,000₮, 20,000₮

БАГЦЫН ТАСАЛБАР-3 ЖҮЖИГ 45,000₮ (15,000₮ ХЭМНЭЛТ) /03.26-НД ЗӨВХӨН УДЭТ-Н КАССААР ХУДАЛДААНД/

ТАСАЛБАРЫГ:

  • УДЭТ-ЫН КАСС
  • WWW.TICKET.MN 
  • ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800

УТАС: 70118187, 99026929, 99199794, 96117878, 89403070