2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтан хальс олон улсын индепендент кино наадмын бүртгэл явагдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг

“Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ “Алтан хальс индепендент кино наадам”-ыг зургаадугаар сарын 2-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Алтан хальс индепендент кино наадмаар бүрэн хэмжээний уран сайхны кинонууд толилуулах бөгөөд монгол болон гадаад богино кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй билээ.

Алтан хальс индепендент кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Тэд тус бүр сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байлаа.

Энэ жилийн наадмын уралдаант хэсгийн бүртгэл эхэлжээ. Өрсөлдөх монгол бүтээлүүдийн энгийн бүртгэл 4 сарын 15-нд дуусгавар болох ба эцсийн бүртгэл 5 сарын 1-нд хаагдана. 

Энэ жил дараах таван төрөлд кино бүтээлүүд хүлээн авна.

  • Хүүрнэлт кино
  • Хүүхэлдэйн кино
  • Баримтат кино
  • Экспериментал кино
  • Junior Cinema

Энэ жилээс эхлэн Алтан хальс индепендент кино наадамд 16-аас доош насны кино урлагт сонирхолтой хүүхдүүд киногоо үнэгүй бүртгүүлэн оролцох боломжтой болсон юм. Бүртгүүлсэн бүтээлүүд нь Junior Cinema төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд гадаад бүтээлүүд хүлээн авахгүй. Junior Cinema  хэсгийн ялагч 250,000 төгрөг гардах аж.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг албан ёсны сонголтоор уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг шийдвэрлэх юм. Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд iCinema кинотеатрт болно. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана. Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскпериментал кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.

Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлээ бүртгүүлэх бол altankhalis.com/submission хаягт хандаарай.

x