Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дараагийн айлчлах гадаад орон ОХУ болж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дараагийн айлчлах улс нь ОХУ болж магадгүй байна.

Тэр энэ долоо хоногийн эхээр Хятадын нийслэлд гэнэт зочилсон нь 2011 онд засгийн эрхэнд гарснаас хойш хийсэн анхны гадаад айлчлал нь байв.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд Ким Жон Уны айлчлалыг ОХУ-д зохион байгуулах боломжийг судалж байгаа гэж мэдээлжээ.

Гэхдээ тэр айлчлалын талаар баталгаатай мэдээлэл өгөхөд эрт байгааг мөн хэлсэн байна. Үүнээс гадна Захарова саяхан Бээжинд болж өнгөрсөн Ким Жон Уны айлчлалыг Солонгосын хойгийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй үйл явдал гээд Москвагийн эрх баригчид бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ямар ч үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг мэдэгджээ.

Ким Жон Уны эцэг Ким Жон Ил 2011 оны наймдугаар сард ОХУ-д айлчилж, Владимир Путинтай уулзаж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС