Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Азтай Канад бүсгүй насанд хүрэгчийн амьдралаа гайхалтай сайхан эхлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Канадын иргэн эмэгтэй Чарли Лагард 18 насанд хүрсний баяраа гайхмаар азтай эхлүүлжээ.

Энэ сарын эхээр тэр 18 насны төрсөн өдрөө буюу насанд хүрсний баяраа тэмдэглэж Квебек хотын нэгэн дэлгүүрээс хоёр лонх оргилуун дарс авахдаа 4 канад долларын үнэтэй ($3.08) сугалааны тасалбар авсан байна.

Гэтэл Лагард “Gagnant a vie” сугалааны хамгийн том шагналыг хожжээ.

Уг шагналыг хожсон хүнд хоёр сонголт ирдэг. Эхнийх нь нэг удаа 1 сая канад доллар ($775,000) авах, хоёр дахь нь насан туршдаа долоо хоног бүр 1,000 канад доллар ($775) авах юм.

Лагард сугалаанд хожсоноо гуравдугаар сарын 14-нд мэдсэн бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд аль хувилбарыг сонгохоо бусадтай зөвлөлдсөн юм байна.

Ингээд тэр насан туршдаа долоо хоног бүр бэлэн мөнгө авах хувилбарыг сонгож, Даваа гарагт сугалааг зохион байгуулагчдаас батламжаа авчээ.

Лагард хожсон мөнгөө өөрийн боловсролд зориулахаас гадна гадаад орноор аялах мөрөөдлөө биелүүлнэ гэж ярьсан байна.

“Би гэрэл зургаар мэргэжих хүсэлтэй. Миний нэг мөрөөдөл бол National Geographic сэтгүүлд ажиллах” гэж тэр сугалааны зохион байгуулагчдад ярьжээ.

Канадын “Gagnant a vie” сугалаа нь хамгийн багадаа 4 канад долларын шагналтай. Ямар нэг шагнал хожих магадлал 2.5-д нэг тохиодог бол топ шагналыг хожих магадлал 6 саяд нэг байдаг гэнэ.

Лагардыг гэр бүл, найз нөхдийн хамт батламжаа авахаар Монреал хотод ирэхэд Loto-Quebec компанийн ажилтнууд түүнд аварга том чекийг гардуулжээ.

 

Эх сурвалж: The Washington Post