Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сауны газар бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саунд бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 32 настай, О гэгч эмэгтэй нь бусдын биеийг үнэлүүлж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байжээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт

13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж заасан байдаг.