Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гамшгаас хамгаалах сургалтад оролцож буй цэцэрлэгийн багачууд

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс орон даяар өнөөдөр гамшгаас хамгаалах сургалтыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зохион байгууллаа. Сургалтын хүрээнд 16:00 цагаас эхлэн дуут дохиог дуугаргасан юм. 

Таван минут үргэлжилсэн эхний дуут дохиогоор Төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдлаа.

Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцлоо. Энэ нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч буй газар хөдлөлтийн тоо, давтамж 2-3 дахин ихэсжээ. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт 36,000 гаруй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт нийт 13 удаа болсон байна.

Ингээд Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн багачуудын гамшгаас хамгаалах сургалтын үеэр хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг