Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын тов тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хойд ба Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр хилийн Панмунжом тосгонд уулзаж, хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа юм.

Уг хэлэлцээрийн эхний үр дүн болох Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын уулзалтын тов тодорхой болсныг дөнгөж сая мэдээллээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хилийн Панмунжом тосгонд уулзахаар болжээ.

Панмунжом тосгон бол хоёр улсыг заагладаг Зэвсэггүй Бүсийн Өмнөд Солонгосын талд оршдог суурин юм.

Талууд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дахин энд уулзаж, Ким ба Мүүн нарын хэлэлцэх асуудлын жагсаалт, аюулгүй байдал, сурвалжлах ажиллагааны зохион байгуулалтыг хэлэлцэж шийдэхээр болсон байна.

1950-1953 оны Солонгосын дайнаар хуваагдсан хоёр улсын төрийн тэргүүнүүд өмнө нь 2000, 2007 онуудад хоёр удаа уулзаж байсан юм.

Тиймээс гурав дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ. Саяхан Ким Жон Ун дэглэмийнхээ гол ивээн тэтгэгч Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзсан нь Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах уулзалтын өмнөх чухал үйл явдал болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press