2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
10°
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
16°
11:00
S32
18°
12:00
S44
19°
13:00
S44
21°
14:00
S44
22°
15:00
S44
23°
16:00
S44
23°

"Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжиж ирсэн түүх түгээмэл байдаг"

Б.Ану
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Татварын багц хууль нь Хөрөнгийн зах зээлийг дэмжихгүй байгаа талаар бид тал бүрийн байр суурь саналыг нээлттэй нийтэлж байгаа билээ. 
 
Энэ удаад Монголын хөрөнгийн зах зээлийн голлох мэргэжлийн холбоо, байгууллагуудын төлөөллийн санал хүсэлтийг хүргэж байна. 

Саналд:

Манай улсын санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл нь ердөө 5 гаруй хувийг, банкны салбар нь 95 хувийг бүрдүүлдэг билээ.
 
Энэхүү тогтолцооны тэнцвэргүй байдлыг арилгаж, санхүүгийн зөв зохистой эрүүл тогтолцоог бий болгохын тулд төр засгаас хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжих зайлшгүй чухал юм.
 
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг төр засгаас албан байдлаар чухалчилж, зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагууд багагүй хүчин чармайлт, ахиц дэвшил гарган ажиллаж байгаа хэдий ч үнэт цаас гаргагчдад болон хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлд орох, ашиг тусыг таньж мэдэхэд хөшүүрэг болох бодлогын дэмжлэг манай улсад байхгүй байна. 
 
Гадаадын улс орнууд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжиж ирсэн түүх маш түгээмэл байдаг. Зах зээлийн хөгжлийг дэмжих хамгийн чухал бодлогын хөшүүрэг болох татварын дэмжлэгийг энэхүү татварын багц хуулийн шинэчлэлийн ажил явагдаж байгаа өнөө үед оруулж ирэх нь зах зээлийг цаашид хөгжүүлэхэд асар чухал юм. Иймд, хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын холбоо болох “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, “Монголын хувьцаат компаниудын холбоо”, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК болон Монголын үнэт цаасны биржээс хамтран татварын багц хуулийн шинэчлэлд дараах саналуудыг хүргүүлж байна. 
 
Хуулийн төслүүдэд өгөх онцлох саналуудыг дурьдвал:
 
  • МХБ-д бүртгэлтэй компанийн иргэн, аж ахуйн нэгжид олгосон ногдол ашгийн болон хүүгийн орлого, ханшийн зөрүүгийн ашиг, болон хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөх
  • МХБ дээр анх удаа хувьцаа гаргасан компанийн үйл ажиллагааны орлогыг хувьцаа гаргаснаас хойш 5 жилийн хугацаанд татвараас чөлөөлөх 
  • МХБ-д бүртгэлтэй компанийн үйл ажиллагааны орлогыг татвараас 5 жилийн хугацаанд 50%-иар хөнгөлөх
    Ийнхүү татварын багц хуулинд санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой дээрх саналуудыг тусгаснаар хөрөнгийн зах зээл, улмаар дотоодын эдийн засаг өргөжин хөгжих боломж бүрдэх тул эдгээр саналуудыг онцгойлон анхаарч, холбогдох хуулиудад тусгах хүсэлтийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн болно. 

     

САНАЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ: 

 
 
 
 

 

 

x