2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
10°
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
16°
11:00
S32
18°
12:00
S44
19°
13:00
S44
21°
14:00
S44
22°
15:00
S44
23°
16:00
S44
23°

RAV4-ийн 2019 оны загварыг танилцууллаа

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 3 сарын 29
Cardoctor

Нью-йорк авто шоуны үеэр 2019 оны бүрэн шинэчлэгдсэн RAV4 загварыг танилцууллаа. Өнгөрсөн жил АНУ зах зээлд 400,000 ширхгийг борлуулж 2016 оноос 15% илүү борлуулалтыг хийсэн болоод ч тэр үү шинэ загвартаа найдлага их тавьж байна.

Шинэ загварт TNGA гэх Тоёотагийн сүүлийн үеийн бүх машинд ашиглаж байгаа платформыг ашигласнаар шинэ тав тухыг бий болгож чадсан байна. Улмаар хэмжээний хувьд одоо байгаа хуучин хувилбараас бага зэргийн өргөн, арай богино, гэхдээ харагдац нь илүү том болсон байна.

Тэнхлэг хоорондын зай богино болсноор маневр хийх зай багасаж, оффроад чадвар илүү сайжирсан байна. Улмаар шинэ бүх дугуйн хөтлөгч системийг ашигласнаар хөдөлгүүрээс гарах хүчний 50%-ийг хойд дугуй, бүр баруун зүүн ялгаатай дамжуулах боломжийг олгоно.

Стандартаар 2.5 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүрийг санал болгоно. Харин түүнийг хайбрид ба стандарт хувилбарт харилцан адилгүй буюу кроптой ашиглах юм байна. Бензинд нь 8 шатлалт АТ, Хайбридад нь CVT кроп ашиглана.

Салоны хувьд минималист хэв шинжтэй. Стандартаар 7 инчийн инфотэйнмэнт дэлгэцийг ашиглах бөгөөд түүнийг Entune 3.0 дууны системээр тоноглосон. Мөн USB оролт, Wireless утасны цэнэглэгч, сонголтоор JBL 800 Watt дууны системийг суурилуулах боломжтой.

Үнийн мэдээлэл ил болоогүй бөгөөд ирэх өвлөөс худалдаанд гарах аж.

ВИДЕО:

x