Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: БНХАУ-ын Чиндао хотод болох ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй байр, суурьтай оролцоно

ikon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Рашид Алимов уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад, ШХАБ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэр дундаа ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхээс гадна соёлын болоод эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ.

Мөн ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болохоор товлогдсон ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй байр, суурьтай оролцоно гэдгээ хэлэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА