2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
10:00
S16
11:00
S16
12:00
S16
13:00
S16
14:00
S16
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэв та өдөрт дөрвөн цаг унтдаг бол анхаарлаа хандуулаарай

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Image: REUTERS/Enrique Castro-Mendivil

Дэлхийн үр бүтээл, амжилт дүүрэн ажилладаг лидерүүдийн зарим нь өдөрт 3-4 цагийн нойр авдаг. Үүний гол шалтгаан төрөлхийн генийн өөрчлөлттэй холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ.

Их Британи Улсын Ерөнхий Сайдын албыг 1979-1990 оны хооронд хашиж байсан Маргарет Татчер өдөрт ердөө дөрвөн цаг унтдаг байсан. Ерөнхий сайд асан Маргарет Татчер шиг дэлхийн амжилттай яваа улс төрийн манлайлагч, бизнеммэн нарын ихэнх нь өдөрт 3-4 цагийн нойр авч ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж чаддагаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тэгвэл яагаад эдгээр хүн биднээс бага нойр авдаг мөртлөө илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг юм бол?

Үр дүнтэй нойрсогчид

АНУ-ын Калифорнийн Их Сургууль энэ талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд бидний гентэй холбоотой болохыг тогтоожээ. 

Судалгаагаанд бараг л унтаж амардаггүй бүлэг хүмүүсийг оролцуулж судалсан байна. Үр дүнд нь нийт судалгаанд оролцогчид бүгд “ДЕК2” хэмээх генийн өөрчлөлттэй болохыг тогтоожээ. 

Судалгааны ажлыг удирдсан тархи, мэдрэлийн шинжлэх ухааны доктор Инг-Хуй-Фу “Ийм төрлийн генийн өөрчлөлттэй хүмүүс цаанаасаа биднээс бага нойрны хэрэгцээтэй төрсөн байдаг. Эдгээр хүн өдөрт 3-4  цаг унтсан ч маш их эрч хүчтэй, хэд хэдэн ажил зэрэг хийх чадвартай байдаг байна. Судалгааны багийнхан эдгээр хүнийг үр дүнтэй нойрсогчид хэмээн нэрлэсний учир жирийн хүмүүсийн тархины найман цагт хийж гүйцэтгэх ямарч ажлыг эдгээр хүн дөрвөн цагт гүйцэтгэх чадвартай байдаг” гэжээ.

“Миний өдөр ихэнх хүмүүсийн өдрөөс илүү урт үргэлжилдэг тул тэднээс би илүү их зүйлийг бүтээж, хийж чаддагтаа баярладаг” хэмээн тус судалгаанд оролцогч нэгэн эмэгтэй хэлсэн байна. Ийм төрлийн генийн өөрчлөлт тун ховор байдаг бөгөөд бидний ердөө нэг л хувь ийм өөрчлөлттэй байх магадлалтай байна.

Энэхүү судалгаа ирээдүйд нойрны генийг өөрчлөх чадалтай эмийг боловруулж, үйлдвэрлэх боломжийг нээж өгч байгаа юм. Судалгаанд оролцогчдын нойрны хэвшил болон генд нөлөөлж буй тодорхой зүйлийг тогтоосноор бид ирээдүйд нойроо зөв зохистой удирдах эмийг гаргах боломжтой гэж судалгааны багийнхан хэлж байна. Харин жирийн хүмүүс өдөрт долоо болон түүнээс дээш цаг унтвал зохистойг америкийн нойрны байгууллага (https://sleepfoundation.org/)  зөвлөж байна.

Эх сурвалж: Weforum.org

x