Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхболд Тавантолгойн мөргөцгийг ухсан асуудлаар АТГ-т ханджээ

Б.Дамдин
2018 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас хууль бусаар нүүрс олборлодог талаар хэвлэлүүд мэдээлээд удаж байна. Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд энэ асуудлаар АТГ-т ханджээ. Тэрээр энэ сарын 26-ны өдөр Хариуцлага тооцуулах тухай 3,169 тоот албан бичгийг АТГ-т илгээсэн байна.

Эрхэм гишүүн албан бичигтээ “...“Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас хууль бусаар нүүрс олборлож учруулсан хохирлын хэмжээг тогтоох, буруутай удирдлагуудад хариуцлага хүлээлгэх, “Хуалан Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлох эрхийг олгосон эсэхийг шалгаж тогтоож өгнө үү” гэжээ.

Зураг