Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Засгийн газраас нэр бүхий 16 ААН-ийн АРХИНЫ тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

ikon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн /2018.03.27/ хуралдаанаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг  сунгаагүй байхад  үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, үйлдвэрлэл нь зогссон, аж ахуйн нэгж нь татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцлах санал гаргасан байна. 
 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

 

Эх сурвалж: ЗГХМОНХХ