Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн журмыг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагаас эхлэх тов гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд орон нутагт албан томилолттой байсан тул хуралдаан болоогүй.

Үүнтэй холбогдуулан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог хуралдааныг урагшлуулсан байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төсөл, Орон сууц хувьчлах, Ипотекийн хөтөлбөрийн журам батлах зэрэг 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ДЭЛГЭРЭНГҮЙ:

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.  

Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төсөл

Г.ЗАНДАНШАТАР

2.  

Орон сууц хувьчлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.  

Ипотекийн хөтөлбөрийн журам батлах тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

4.  

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.  

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

6.  

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Д.ЦОГТБААТАР

7.  

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимовын Монгол улсад хийх айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

8.  

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Н.ЭНХБОЛД

9.  

Журам батлах тухай

Н.ЭНХБОЛД

10.   

Дуусаагүй барилга балансаас балансад шилжүүлэх тухай

Х.БАДЕЛХАН

11.   

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ц.ЦОГЗОЛМАА

12.   

Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Люксембургийн Их Гүнт Улс/

Ж.БАТ-ЭРДЭНЭ

13.   

Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Бүгд Найрамдах Мальта/

Ж.БАТ-ЭРДЭНЭ

14.   

Хэлэлцээр батлах тухай /Бүгд Найрамдах Чех Улс/

Ж.БАТ-ЭРДЭНЭ

15.   

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

Б.БАТЗОРИГ

16.   

Үзэсгэлэн худалдааны тухай

Б.БАТЗОРИГ

17.   

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Харин танилцуулах 10 асуудал байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал, Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар зэрэг асуудал байна.

ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ ДЭЛГЭРЭНГҮЙ:

  Танилцуулах асуудал

“2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

2   

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

3  

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн дүнгийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

4  

Төрийн өмчийн компаниудын 2017 оны үйл ажиллагааны талаар*

Г.ЗАНДАНШАТАР

5   

Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлын талаар*

Г.ЗАНДАНШАТАР

6  

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

7   

Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар*

Г.ЗАНДАНШАТАР

8  

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н. ЭНХБОЛД

9   

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

10  

Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар

Б.БАТЗОРИГ