Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энтеровирусын халдвараас сэргийлье

ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна.  Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг ЭМЯ-наас өгч байна. 

  • Гарыг сайтар савандаж угаах;
  • Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  • Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  • Улиралд тохируулан хувцаслах;
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  • Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  • Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  • Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  • Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
  • Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
  • Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  • Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  • Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;

 

Эх сурвалж: ЭМЯ