2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна.
2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.