Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ: Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг болно

Б.Ану
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган болох гэж байна.

Өмнөх чуулгануудыг нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнхыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөжээ. 

“Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулах юм байна. 

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болохоороо онцлог бол Татварын хуулийн шинэчлэл нь татварын   бааз   сууриа   өргөтгөх,   хамгаалах,   татвар   төлөгч   бүр хуулиар   хүлээсэн   үүргээ   нэр   төртэйгээр   биелүүлэх,   татварын   өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод  байдлыг   хангах,   олон   улсын   татварын   тогтолцоотой   өрсөлдөхүйц байлгахыг зорьж байгаа гэж төсөл боловсруулагчид мэдээлж буй. 

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барих юм байна. 

Эдийн засгийн чуулганы таван салбар хуралдаанаар:

  •  Уул уурхай ба үр өгөөж,
  • Түлш, утаа, түгжрэл, шийдэл,
  • Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур,
  • Хувьчлал ба шинэчлэл,
  • Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. 

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг ирэх тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.