Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хотын анхны жолоочгүй автомашин замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөө авлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын Google гэгддэг интернэт хайлтын Байду компани Бээжин хотод жолоочгүй автомашин турших зөвшөөрлийг өчигдөр авсан тухай Ройтерс мэдээллээ.

Хэдийгээр саяхан АНУ-д жолоочгүй машин явган хүний аминд хүрсэн анхны хэрэг гарсан ч Хятадын эрх баригчид энэ шинэ салбарт хүчтэй өрсөлдөх хүсэлтэй байгаа нь харагдаж байна.

Байду Бээжин хотын захын хүн ам цөөтэй дүүргүүдэд нийт 105 км урттай 33 гудамжинд туршилтын машинаа явуулах эрх авсан гэнэ.

Энэ сарын эхээр Шанхай хотын SAIC Motor Corp компани мөн робот удирдлагатай автомашинаа гудамж талбайд турших эрхээ авсан юм. Өнгөрсөн онд Байду компани автомашин жолоодох хиймэл оюунт робот бүтээх Project Apollo төслөө танилцуулж байв.

Тус компани өөрийн бүтээсэн системийг 2020 он гэхэд хурдны зам, энгийн замд автомашиныг бүрэн жолооддог болно гэж төсөөлж байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge