2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар бороо” уран сайхны киноны 5 онцлог

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 23
Сурталчилгаа

Энэ сарын 21-нд Солонгосын “Хар бороо” уран сайхны кино Зайсан Хилл-ийн Prime CinePlex кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү киноны 5 онцлогийг манай сайт онцолж байна.

1. “Хар бороо” уран сайхны кинонд 3 монгол жүжигчин тоглосон. Гол дүрийн Чингүний дүрд загвар өмсөгч, дижитал маркетер Б.Билгүйтэй, түүний дүүгийн дүрийг жүжигчин Эрдэнэцэцэг бүтээсэн бол Солонгост хар ажил хийхээр очсон Батуушийн дүрд Б.Батбаяр тогложээ.

 

2. Гол дүрийн жүжигчин Б.Билгүйтэйгийн тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Загвар өмсөгч гэдгээрээ илүү танигдсан тэрээр дижитал маркетер бөгөөд ийнхүү бас жүжигчний карьераа эхлүүлж байгаа нь энэ юм.

Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим ажилд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ. Түүнчлэн 2012 онд сайхан залуу шалгаруулах Manhunt International тэмцээнд 53 улсын залуустай мөр зэрэгцэн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байж.

 

3. Уг киноны томоохон компани болох Пунчоно группын захирлын дүрийг бүтээсэн жүжигчин И Сол Гүү хэмээх эрхэм нь БНСУ-ын алдартай жүжигчин төдийгүй Taxi, I saw the devil, The good, the bad, the weird кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн Солонгосын А зэрэглэлийн жүжигчин юм.

 

4. "Хар бороо" уран сайхны киноны цуврал алуурчны дүрд тоглосон Park Tae San Солонгосын жүжигчин, зодооны урлагийн багш, каскадеруудын дасгалжуулагчаар ажилладаг. Солонгосоос Холливудад гаргахаар бэлтгэгдэж буй жүжигчин юм. Түүний дараагийн уран бүтээл нь энэ зун зураг авалт хийх Холливудын кино юм. Түүний багш нь бидний сайн мэдэх И Бён Хон буюу Ким Ин Ха юм.

 

5. “Хар бороо” уран сайхны кино нь Монгол-Солонгосын хамтарсан уран бүтээлийн эхлэл бөгөөд цаашид хоёр улсын хамтарсан уран бүтээлүүдийг төрүүлэхээр “J and B film” ажиллах юм. Соёл урлагийн хамтын ажиллагааг БНСУ-ын Элчин сайд У Сун ихэд дэмжиж, киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн юм.

 
 
 

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x