Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?

Р.Саруул
2018 оны 3 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-25 тэрбум ам.доллар яг хаана очоод шингэчихсэн юм бол -

Манай улсын гадаад өр хуримтлагдсаар өдгөө 25 тэрбум ам.доллар болжээ. Харин Монгол Улсын ДНБ 12.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 4,353 ам.доллар. Ингээд харахад энэ их гадаад өрийг бид яах гэж бий болгов.

Мөн 25 тэрбум ам.доллар яг хаана очоод шингэчихсэн юм бол. Өнөөдөр монголчууд С.Баярцогтын 10 сая еврогийн офшор дансны эргэн тойронд л эргэлдэж, учир нь үл олдох сэдвээр өөр хоорондоо хэмлэлдэж байгаа. Гэтэл бидэнд улсаа бүхлээр нь алдах аюул учраад чамгүй удсаныг хүмүүс мэдсэн болов уу. Статистик дүнгээс харахад энэ 25 тэрбум ам.долларын өрийн ихэнхийг Монгол Улс 2012-2016 оны хооронд буюу АН-ын засаг барьж байсан дөрөвхөн жилийн хугацаанд тавьсан байх юм.

Гэтэл АН-ынхан өдгөө засаг барьж буй МАН-аас хариуцлага нэхэж, жагсаал цуглаан хийнэ хэмээн өдөр болгон ухуулга хийж, ард олны тархийг угааж байгаа нь ичгэвтэр биш гэж үү.

Одоо бол жирийн иргэн Дорж, Дулмаа нар ч АН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах нь хэрээс хэтэрч байгааг хэлээд өгөх биз ээ. Тиймээс тэднийг 2012-2016 онд засаг барьсан хэр нь өнөөдөр хариуцлагын асуудал асуух хүмүүс мөн үү гэж асуумаар байна. Хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад бондын мөнгө, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг анх барина гэж төсөвлөж, босгосон хөрөнгө гээд тоочоод байвал толгой эргэм их мөнгөний тоо гарна.

Харин ч тэд одоо хүртэл буруугаа бие бие рүүгээ чихсээр суугаа. Уг нь ч эзэд нь тодорхой гэдгийг бүгд мэддэг. Харин мань хэргийн эзэд одоо ариун дагшин царайлж, С.Баярцогтыг баалангаа өөрсдийнхөө хэргийг далдалсаар суугаа нь эмгэнэлтэй.

Харин ч тэдний тавьсан өрийн асуудлаас болж төр засаг ажлаа урагшлуулахын тулд гаднаас зээл гуйж, ирэх сараас дэлхийн өнцөг булан бүрт бадар бариад мөнгө царайчлахаар мордох гэж байна.

Тэгвэл дээд тэнгэрт улсынхаа санхүүг даатгасан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Дубайн гэрээг гарын үсгээрээ баталгаажуулж, өнөөдрийн Оюу толгойн их хэрүүлийн эхлэлийг тавьсан Ч.Сайханбилэг зэрэг эрхмүүдийн нэртэй холбогдоод байдаг нөгөө их мөнгө хаана байгаа хэрэг вэ. Тэдний заримынх нь хэргийг нь шалгаж байгаа, баривчиллаа, байцаалаа гэдэг ч улс хохирлоо барагдуулсан тохиолдол энэ хугацаанд нэг ч гарсангүй. Жишээ дурдахад, “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэн таран хийсэн гэдгээр шалгагдаж буй боловч хэрэг нь хаана хүрч замхрахыг хэн ч хэлж мэдэхгүй.

Энэ мэтчилэн гадаад хөрөнгө оруулалтууд, үнэн хэрэгтээ өрнүүд замхран алга болжээ. Хэрвээ энэ их мөнгө Монгол Улсын хөгжил дэвшилд наалдан үлдсэн бол нэг хэрэг. Гэвч 25 тэрбум ам.доллараас гялайж гялтайх ганц ч ажил үлдээгүй нь л үнэн билээ.

Зураг