2020/08/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,844.70₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

iPhone X SE загварыг ирэх долоо хоногт зарлана гэсэн цуурхал таржээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг
iPhone X SE төсөөллийн зураг

Гуравдугаар сарын 27-нд Apple компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Чикаго хотод зохион байгуулна гэж зарлаад байгаа.

Уг арга хэмжээгээ боловсролын салбарт чиглэсэн байна гэдгийг тэд урьдчилж мэдээлсэн юм. Тиймээс багш сурагчдад зориулсан зарим бүтээгдэхүүнийхээ шинэчлэлтийг танилцуулах болов уу гэсэн төсөөлөл яригдаж байна.

Харин саяхнаас энэ өдөр iPhone X загварын хямд, тусгай хувилбар болох iPhone X SE (Special Edition) загварыг зарлана гэсэн яриа гарчээ.

Өнгөрсөн түүхээс харвал iPhone SE загварыг 2016 оны гуравдугаар сард танилцуулж байсан нь дээрх яриаг магадлалтай болгож байна.

Намар зарласан iPhone X загвар нь $1,000 орчим үнэтэй байсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгож, борлуулалт нь ч санасанд хүртэл сайн байгаагүй.

Тиймээс хямдруулсан iPhone X зарлагдах магадлалыг үгүйсгэх аргагүй юм.

Үнэн байх магадлал бага боловч Apple компани “Дахиад нэг зүйл…” (One more thing) гэж гэнэтийн алхам хийдгээрээ алдартай тул юу болохыг харах л үлдэж байна.

 

Эх сурвалж: Forbes

 

x