Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"1960-1990 оны хооронд манай улсад хийгдсэн геологийн судалгааны тайлан 61 хуудас материал ирлээ"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайлангуудын хувийг ОХУ-аас Монголын талд шилжүүлж өгсөнтэй холбогдуулан ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Манай улсад 1960-1990 оны үед хийгдсэн геологийн судалгааны тайланг ОХУ-аас Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ажил олон жилийн өмнөөс яригдаж, өндөр дээд түвшний уулзалтууд болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаануудаар тогтмол хэлэлцэгдэж ирсэн.

Хоёр талын холбогдох байгууллагууд олон удаа уулзаж яриа хэлэлцээ хийсний үр дүнд геологийн судалгааны ажлын тайлан  болох 70 ширхэг CD болон 61 хуудас холбогдох материалыг ОХУ-ын “Росгеолфонд”, манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэнийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хүлээлгэн өгөхдөө таатай байна.

ОХУ-ын Засгийн газрын зүгээс энэхүү үнэтэй материалуудыг бидэнд үнэ төлбөргүй шилжүүлж өгч байгаад талархаж байна. Эдгээр тайлан материалуудтай зохих журмын дагуу хандаж танилцах боломжтой" гэлээ.

Эдгээр тайлан материалууд нь Монгол Улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд үнэтэй мэдээлэл болж байгаа бөгөөд геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй гэдгийг арга хэмжээнд оролцогчид онцолж байлаа.

Тайлан материалууд ашигт малтмалын мэдээллийн санг баяжуулахад чухал хувь нэмэртэй

 
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Өнөөдөр их чухал үйл явдал болж байна гэж үзэж байна. 1991 оны долоодугаар сарын 15-ны өдрийн БНМАУ болон Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тэмдэглэлд Монголын талд холбогдох тайлангуудыг Оросын тал хүлээлгэн өгнө гэж зааснаас хойш олон жил өнгөрч байна.

Дээрх хугацаанд Засгийн газар хоорондын уулзалт болгонд тухайн тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх асуудал яригдаж байсан. 

2017 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт Малтмал Газрын Тосны Газраас энэ асуудалд ач холбогдол өгч холбогдох гэрээг байгуулснаар тухайн тайлангуудыг хүлээн авах хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. 

Эдгээр тайлан материалууд нь манай улсад ирснээр нүүрс, газрын тос, алт, жонс зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг баяжуулахад чухал хувь нэмэртэй" гэв.