Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТББ-ууд "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулагчдад хариуцлага тооцохыг шаардлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 18-нд зохион байгуулагдсан "Дүнжингарав-2018" уралдааны талаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/810350945817142/

"Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байна"

Хууль, өмгөөлөгч Х.Баасанжаргал "2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар насанд хүрээгүй хүний хийж болохгүй хөлөмөрийн жагсаалтыг гаргасан. Энд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон хэдий ч 2016, 2017, 2018 онд дараалан гурван жил хүүхдээр хурдан морь унууллаа.

Гуравдугаар сарын 18-нд болсон "Дүнжингарав-2018" уралдааныг хууль ёсны дагуу болсон мэтээр ярьж байна. Гэтэл Дүнжингарав уралдаан хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон гэдгийг хэлмээр байна.

2017 онд байгуулсан Дүнжингарав уралдаантай холбогдуулан долоон ТББ нэгдээд шүүхэд хандсан. Уг нь бол уралдааны тов гармагц буюу уралдаан болохоос өмнө шүүхэд хандаж анхан шатны шүүхээс хориглосон шийдвэр гарсан хэдий ч шийдвэр гарснаас хоёрхон хоногийн дараа "Дүнжингарав-2017" уралдааныг зохион байгуулсан. Уралдаан хууль бусаар зохион байгуулагдсаар байгаа ч бид үргэлжлүүлэн шүүхээр явсан.

Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байгаа юм. Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна. 

Судлаад үзэхэд 2008 оноос хойш жил бүр Засгийн газар шийдвэр гаргаж, ММСУХ уралдаан зохион байгуулсаар байна. ТББ-уудын зүгээс Засгийн газарт хууль зөрчсөн тогтоол гаргахаа болиоч ээ гэсэн агуулгатай албан бичгүүдийг хүргэсээр л байсан" гэв.

Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын зүгээс хариуцлага нэхэж өнөөдрийн хурлийг зохион байгуулж байгаа ажээ.

Мөн газар дээр нь ажилласан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газараас нөхцөл байдлын талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл хийхийг шаардсан юм.

Жил бүрийн уралдааны дараа бэртэж гэмтсэн хүүхдүүдийн талаар мэдээлэл өгөхдөө "хөнгөн гэмтсэн, нэг хоноод эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй" гэх мэтийн мэдээллийг олон нийтэд тарааж байгааг мөн хэлж байлаа.