Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жэралд Грийн 25,000 доллараар торгуулав

SPS телевиз
2018 оны 3 сарын 21
SPS
Зураг зураг

НБЭ -ийн сахилга батын хороо Хьюстн Рокетс багийн хамгаалагч Жэралд Грийнийг 25,000 доллароор торгох шийдвэр гаргажээ. Түүний хувьд өнгөрсөн Ням гарагт болсон тоглолтын үеэр Горгуй Жиэнгийг түлхэж, техникийн алдаа аван талбайгаас хөөгдсөн юм.

Тоглолтын дөрөвдүгээр үед Горгуй Жиэнг бөмбөгний араас тэмцэх үедээ Крис Полыг түлхэн унагаасан юм. Тэр үед Жэралд Грийн багийн ахлагчаа өмөөрөн Горгуй Жиэнгийг түлхэж техникийн алдаа авсан билээ. Крис Пол тэрхүү үйлдэлд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд Жэралд Грийний өмнөөс торгуулийг нь төлнө гэдгээ мэдэгдээд байсан.

Жэралд Грийн улирлын дундуур Хьюстен Рокетс багтай нэгдсэн ч аль хэдийн тус багийн довтолгооны салшгүй нэг хэсэг болж чадсан. Өрнөд бүсийг хожлоороо тэргүүлж буй Хьюстен Рокетс багийн дотоод уур амьсгал сайн байгааг дээрх үйл явдал баталж байна. Грийн Рокетс багт ирснийхээ дараахан Клипперс багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн тоглогчидтой маргалдан, тоглолт дууссаны дараа хувцас солих өрөөнийх нь үүдэнд очсоны улмаас хоёр тоглолтоор торгуулж байсан билээ.

Зураг