Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Стефен Көрри Баасан гарагт эргэн ирнэ

SPS телевиз
2018 оны 3 сарын 21
SPS
Зураг зураг

Өнгөрсөн улирлын аварга Голден Стэйт Уорриорс баг сүүлийн нэг сар бэртэл гэмтэлд нэрвэгдээд байгаа билээ. Тэд одоогийн байдлаар дөрвөн ч түлхүүр тоглогчоо бэртэлд алдсан. Тэгвэл багийн лидер Стефен Көрри энэ Баасан гарагт бэртлээс эргэн ирж, тоглолтод оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Стефен Көрри 3 дугаар сарын 8 -нд баруун шагайгаа бэртээснээс болж сүүлийн таван тоглолтыг өнжсөн бөгөөд тэдгээр тоглолтуудад баг нь 2 хожиж, 3 хожигдсон юм. Голден Стэйт Уорриорс баг энэ улиралд Көрригийн оролцсон тоглолтуудад 40 хожил байгуулж, 10 хожигдол амссан юм. Харин түүний өнжсөн тоглолтуудад 13 хожиж, 8 хожигджээ.

Уорриорс баг сүүлийн гурван улиралд өрнөд бүсийг хожлоороо тэргүүлсэн билээ. Харин энэ жил өрнөд бүсийн тэргүүн байраа Хьюстен Рокетс багт алдахад ойрхон байгаа юм.

Хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Стефен Көрри энэ улиралд дундын зайнаас 50 хувьтай, холын зайнаас 42 хувьтай довтолж, 26.3 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 5.1 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа юм.

Зураг