“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын удирдах албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын удирдах албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлан өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.
Бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан дараах журам, заавартай танилцсан байна.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:
Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!
Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын Сургалтын танхимд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхийг хүссэн иргэний материалыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, уг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Ажлын байранд тавигдах шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэнд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгож, сонгон шалгаруулалтыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулна.
Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Зургаа. Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа
Зарлагдсан ажлын байранд НҮБ-ын аль нэг хэлний шаардлага тавигдсан тул бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлийг сонгосон тохиолдолд уг хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна.
Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC“-ийн төвийн 322794, 88119140 /цахим хуудас: www.ets.org, www.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.
TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ | ||||||||
TOEIC Оноо |
Cambridge tests |
ALTE |
CEF |
TOEFL IBT |
IELTS |
Олон улсын түвшинд |
Ерөнхий чадамжууд |
Мэдлэгийн түвшин |
Дээд оноо |
Дээд оноо |
|
|
Дээд оноо 120 |
Дээд оноо 9 |
|||
860-990 |
CAE/BEC Higher |
5 |
C2 |
111-120 |
8.5-9 |
6 |
Ажил мэргэжилдээ шаардагдах стандарт англи хэлээр мэргэжлийнхээ хүрээнд ямар ч сэдвээр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө, маргаанд оролцох чадамжтай |
Гүнзгий шат |
730-859 |
FCE/BEC Vantage |
4 |
C1 |
96-110 |
7.5-8 |
5 |
Сонсох, унших, бичих болон ярих чадамжуудыг зөв зохион байгуулалтай эзэмшсэн, мэргэжлийнхээ хүрээнд бүрэн ойлгож, харилцаанд ярианд чөлөөтэй оролцох чадамжтай |
Дээд шат |
470-729 |
PET/BEC Preliminary |
3 |
B2 |
79-95 |
6.5-7 |
4 |
Мэддэг сэдвийнхээ хүрээнд харилцан ярианд чөлөөтэй оролцох, өдөр дутмын ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх чадамжтай |
Ахисан дунд шат |
65-78 |
5-5.6 |
|||||||
|
|
4.5-5 |
||||||
220-469 |
KET |
2 |
B1 |
53-64 |
3 |
Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийн бүтэц дээр алдаа гаргаж харилцан ярианд оролцдог тул ажлын байранд, мэргэжлийн түвшинд хязгаарлагдмал чадамжтай |
Дунд шат |
|
41-52 |
4 |
|||||||
0-219 |
|
1 |
A2 |
30-40 |
3-3.5 |
2 |
Үгийн сангийн баялаг хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч, үргэлжилсэн ярианы ойролцоо утгыг гаргаж, мэддэг сэдвийнхээ хүрээнд нийгмийн харилцаанд бусдын дэмжлэгтэй оролцох чадамжтай |
Ахисан анхан шат |
19-29 |
2-2.5 |
|||||||
A1 |
9 18 |
1-1.5 |
1 |
Цээжилж тогтоосон үг хэллэгийнхээ хүрээнд зөвхөн энгийн бүтэцтэй богино өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай |
Анхан шат |
“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу Спортын төв ордны зүүн талд)
“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн “Лхагва” гарагийн 9:00 цагт зохион байгуулдаг болно.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл