Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн шинжээч онцолж байна

ikon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Голомт банкны ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзориг

Эдийн засгийн өсөлт нь танд ямар боломжийг олгох вэ?

  1. Цалин хөлс, бизнесийн ашиг орлого нэмэгдэнэ. Өсөлт үргэлжилсээр байвал орлого тэр хирээр өснө.  
  2. Ам.долларын ханш тогтворжиж байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхыг илтгэж байна. Жишээ нь, бидний өргөн хэрэглэдэг гар утас болон автомашины үнэ тогтвортой байна гэсэн үг.
  3. Зах зээл дээр хүү буурч байна. Хүү буурснаар бид хямд үнэтэй зээл авах боломж бүрдэнэ.

ЭДИЙН ЗАСАГ УНААД СЭРГЭХЭД МАШ ОЛОН ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДДЭГ. 

ХЭРВЭЭ ТАНД БИЗНЕСИЙН ШИНЭ САНАА БАЙГАА БОЛ,  БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО ЭХЛҮҮЛ.

ХЭРВЭЭ ТА БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛ.

ХЭРВЭЭ ТА МӨНГӨТЭЙ БОЛ ЯГ ОДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭРЭЙ. 

Эдийн засаг өсөж байгаа үед та юунд хөрөнгө оруулах вэ?

  1. Эхний боломж дотоодын хөрөнгийн зах зээл. Сүүлийн нэг жилийн хугацаанд монголын хөрөнгийн зах зээл нилээн халуухан байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл танд ч бас боломж байна гэсэн үг.
  2. Хоёр дахь зах зээл бол олон улсын хөрөнгийн зах зээл. Эрсдэл багатай, фэйсбүүк, Apple-ийн хувьцаанд хөрөнгө оруулж болох ч эсрэгээрээ эрсдэл өндөртэй валют арилжаанд оролцож болох юм.
  3. Гурав дахь боломж бол-Банк. Банк нь хамгийн хялбар, хамгийн хүртээмжтэй хөрөнгө оруулалт юм. Орчин цагт банкууд нь хадгаламжаас гадна өөр маш олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгож байна.  Мэдээж та тэдгээр сонголтоос өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх боломжтой.

ӨНӨӨДРИЙН ТАНЫ САНАА, ӨНӨӨДРИЙН ТАНЫ БИЗНЕС, МАГАДГҮЙ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН БИЗНЕС БОЛОХ БОЛОМЖТОЙ.

Та хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

  1. Найдвартай, зөвхөн өнөөдөр маргаашийг харсан биш урт хугацаандаа өгөөжтэй хөрөнгө оруулалтыг сонгох хэрэгтэй.
  2. Та тухайн хөрөнгө оруулалтынхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдэхгүй бол мэргэжилтнээс нь асуух хэрэгтэй.
  3. Ямар ч найдвартай хөрөнгө оруулалт байсан мөнгөө алдах эрсдэл үргэлж отдог.  Тийм учраас тухайн эрсдэлийг даах чадвартай байх хэрэгтэй.

ТА ЭНЭ БҮХНИЙГ САЙТАР ТУНГААН БОДСОНЫ ДАРАА ӨӨРТ ХАМГИЙН АШИГТАЙ, ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙГЭЭРЭЙ.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.