Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy S9 гар утасны онцлох давуу талууд

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 20
Сурталчилгаа

Өнгөрөгч 7 хоногт Монголын зах зээл дээр албан ёсоор худалдаанд гараад байгаа Samsung Galaxy S9 çS9+ утаснууд нь хүний нүдний солонгон бүрхүүл мэт ажиллах хүчирхэг камер, 1 секундед 960 кадр бичлэг хийх супер Slow-Mo болон хүний царайг дууриалган бүтээх эможи гэсэн технологийн цоо шинэ шийдлүүдээрээ өмнөх загвараасаа ялгарч байна.

 
  • Хос өрцтэй дуран

Galaxy S9 çS9+ утаснуудын хос өрц бүхий дуран нь яг л хүний нүдний солонгон бүрхүүл мэт ажиллана. Гэрэлт багатай орчинд өрц нь илүү өргөн нээгдэж гэрэл ихтэй орчинд хумигдана. Ингэснээр гэрлийн ямар ч нөхцөлд илүү гэрэлтэй илүү тод зураг дарах боломжтой. Хос өрцний тусламжтайгаар таны дарсан зурагны  гэрэлтэй болон сүүдэртэй хэсгүүд нэг жигд тод харагдах болно.

  • Супер Slow-Mo

Энгийн видео дүрс нь 1 секундэд 30 кадр бүхий дүрс бичлэг байдаг. Харин удаашруулсан бичлэг болох Slow-Mo дүрс нь 1 секундед 240 кадрын хурдтайгаар бичигдсэн байдаг. Тэгвэл Galaxy S9 çS9+ утаснууд нь 1 секундэд 960 кадрын хурдтайгаар Super Slow-motion бичлэг хийх боломжтой бөгөөд ингэснээр бусад төрлийн ухаалаг гар утаснуудаас 4 дахин илүү удаашруулсан видео бичлэг хийх чадвартай болсон байна.

 
  • Хөдөлгөөнт эможи

Galaxy S9 çS9+ утсан дээрх My Emoji харилцааны цоо шинэ шийдлийг ашиглан та өөрийнхөө дүрс бүхий хөдөлгөөнт эможиг бүтээн нийгмийн сүлжээнд ашиглаарай. Та өөрийн дүрс бүхий 18 төрлийн үйл хөдлөлтэй Эможиг мессенжер, мессэж гэх мэт хүссэн сүлжээгээрээ хуваалцах боломжтой.

 

 

Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy S9 загвар нь 2,220,000 төгрөг, Galaxy S9+ загвар нь 2,520,00 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд ХААН Банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой. Мөн түүнчлэн Голомт Банкны кредит карттай хэрэглэгчид 220,000-250,000₮-өөр хямдруулан авах боломжтойг дуулгахад баяртай байна.  

            Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд Улаанбаатар хотод Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ  төвийн 1 давхарт, ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт, ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт, Зайсан ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт, И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт, Max Mall худалдааны төвийн 3 давхарт болон SOLO MALL худалдааны төвд тус тус байрлаж байна. Мөн түүнчлэн Баян-Өлгий аймагт Өлгий хотын Ай Хо худалдааны төвд болон Эрдэнэт хотод Өлзийтбулаг худалдааны төвд тус тус байрлаж байна. 

 
 

 

Үндсэн үзүүлэлтүүд

Хэмжээ:

  • Galaxy S9 : 147.7 x 68.7 x 8.5 мм, 163 гр
  • Galaxy S9+ : 158.1 x 73.8 x 8.5 мм, 189 гр

Дэлгэц:

  • Galaxy S9 : 5.8”, Quad HD+ sAMOLED
  • Galaxy S9+ :6.2”, Quad HD+ sAMOLED

Камер:

Galaxy S9

  • Үндсэн камер: Супер хурдтай Dual Pixel 12 Mp OIS (f1.5 / f2.5)
  • Нүүрэн талын камер: 8 Mp AF (f1.7)

Galaxy S9+

  • Үндсэн камер: Супер хурдтай Dual Pixel 12 Mp OIS (f1.5 / f2.5) + 12Mp, IOS, f2.4
  • Нүүрэн талын камер: 8 Mp AF (f1.7)

Процессор:

  • 10нм процессор, 8 цөмт

Ус болон тоосны хамгаалалт:

  • IP68 ус болон тоосны хамгаалалт нь 1.5м хүртэл гүн цэвэр усанд 30 минутын турш тэсвэртэй 

Сүлжээ:

  • LTE Cat.16 (Улс болон оператор компаниас хамаарна)

Багтаамж:

  • Шуурхай санах ой: 4 GB
  • Дотоод багтаамж: 64GB
  • 400 GB  хүртэл Micro SD оролтоор нэмэгдүүлэх боломжтой

Батарей:

  • Galaxy S9 : 3,000 mAh
  • Galaxy S9+ : 3,500 mAh

Мэдрэгчүүд:

  • Акселерометр, агаарын даралт хэмжигч, Gyro мэдрэгч, байршил тогтоогч, Hall мэдрэгч, Зүрхний цохилт мэдрэгч, Proximity мэдрэгч, RGB гэрэл мэдрэгч

Хамгаалалт:

  • Нүдний солонгон бүрхүүл мэдрэгч
  • Хурууны хээ мэдрэгч

Аудио:

  • AKG стерео яригч, Dolby Atmos, DSD дэмжинэ, чихэвчний оролттой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.