Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүнжингарав-2018” уралдааны үеэр хүнд бэртсэн 11 настай хүү эмнэлгээс гарчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Дүнжингарав-2018” уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүнд бэртсэн гурван хүүхдийн хоёр нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад гарсан бол нэг хүүхэд нь ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байсан юм.

Үзэгдэх орчин хязгаарлагдмалаас болж авто машин мөргөж ухаан алдсан хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээ амжилттай болж, өнөөдөр эмнэлгээс гарсан талаар мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

12 настай хэмээн өөр хүний бичиг баримтаар бүртгүүлж уралдаанд оролцсон уг хүү 11 настай болох нь тогтоогдсон билээ.