Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

IBM дэлхийн хамгийн бяцхан компьютерийг бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт IBM компани IBM Think 2018 чуулган дээрээ ойрын таван жилд нэвтрэх шинэ технологиудаа танилцуулна.

Чуулган дээр дэлхийн хамгийн бяцхан компьютерийг бүтээснээ тус компани танилцуулна гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Уг бүтээлийнхээ дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг одоогоор дэлгээгүй байна.

Тодорхой байгаа зүйл нь энэ компьютер хааш хаашаагаа 1 мм өргөнтэй бүтээгдсэн гэнэ. Дээрх зураг дээр байгаа дөрвөлжин нь уг компьютерийн 64 ширхэг эх хавтанг (motherboard) байрлуулсан хавтан юм байна.

Харин компьютер дангаараа байгаа зургийг доор давсны ширхэг дунд байгаагаар харуулав.

 

Харьцуулбал 2015 онд зарлагдаж байсан дэлхийн хамгийн жижиг компьютер Michigan Micro Mote нь 2 мм өргөнтэй байжээ.

Уг бяцхан дөрвөлжин дээр процессор, санах ой, холбоо харилцааны байгууламж, тэжээл бүгд бий. 1990-ээд оны x86 процессорыг төв тооцоолуурт ашигласныг IBM мэдээлжээ.

Компьютер нь нарны эрчим хүчээр ажилладаг бол гадаад ертөнцтэй харилцахдаа LED гэрлийн дохио ашигладаг байна.

Уг компьютерийн гол хэрэглээ нь бараа тээвэрлэлт, түгээлтийн хяналт, удирдлага, хамгаалалт байх бололтой.

Эх сурвалж: The Verge