Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос 10 Гигабитийн интернэтэд шилжих ажлыг эхлүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс интернэтийн үйлчилгээндээ мэдээлэл дамжуулах 10 Гигабит (10 Gb) хурдны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлснийг тус улсын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн яам Ням гарагт мэдээлжээ.

Одоогоор тус улсын дотоод интернэт үйлчилгээний дээд хурд нэг Гигабит/секунд буюу дээрх хурднаас 10 дахин бага байгаа юм.

Засгийн газар 10 Gb үйлчилгээг богино хугацаанд нэвтрүүлэхийн тулд дотоодын мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллаж, төр-хувийн хэвшлийн хамтарсан консерциум байгуулахаар болжээ.

Нөгөө талаар энэ хурдны дэвшил нь мобайл орчинд удахгүй нэвтрэх 5G технологитой нэг түвшинд хүрч, шинэ үеийн Virtual Reality, Augmented Reality видео хэрэглээнүүдийн суурь дэд бүтэц болох юм.

Азийн дөрөв дэх том эдийн засагтай, дэлхийн хамгийн сайн интернэтжсэн орнуудын нэг болох Өмнөд Солонгос улс 2022 онд интернэт хэрэглэгчдийнхээ 50 хувийг 10 Gb хурдаар холбох зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News