Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах томилолт эхэллээ

ikon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ. 

Тэрбээр энэ сарын 19-24-ний  өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллана.  Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана. Маргааш Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижиртэйн Хавцалд усан цахилгаан станц барих бэлтгэл ажлыг шалгах юм.

 

Баян-Өлгий, Увс аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, малчдын хотонд зочилж, төрийн захиргааны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.