Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн иж бүрэн үнэлгээг 2 минутанд гаргадаг боллоо

ikon.mn
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

АШУҮИС-ийн багш, Зөвлөх зэрэгтэй эмч, АУ-ны доктор, Профессор Х.Алтайсайхантай Бодисийн солилцооны хам шинж өвчний талаар ярилцлаа.


- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.Та өөрийн мэргэжлийн онцлог туршлагынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Би 1991 онд АУИС төгссөн Хүний их эмч мэргэжилтэй, Дотоод шүүрэл бодисийн солилцооны чиглэлээр нарийн мэргэшсэн эмч. Энэ чиглэлээрээ Япон улсын Шимане мужийн АУИС-д АУ-ны докторын зэрэг хамгаалсан.

Монгол улсын зөвлөх зэрэгтэй эмч, АШУҮИС-ийн Дотрын 3-р тэнхимд профессор багш ажилтай. ЭМЯ-ны Дотрын анагаахын салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн.

- Та ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтний хувьд Монгол улсад ер нь хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчин эмгэгийн талаар товч мэдээлэл өгөөч?
- Эрүүл мэндийн статистик мэдээ, бусад эрдэм шинжилгээний ажлын тайлан сэлтээс харахад Монгол улсад өвчлөл нас баралтын 1-р шалтгаан нь зүрх судасны өвчин орж байгаа. Цусны даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалтаас болж зүрхний шигдээс, тархинд цус харвах, бөөрний дутагдал, хорт хавдраар жилд 15000 – 16000 хүн нас барж байна.

- Энэ олон хүн нас барж байгаа нь юутай холбоотой юм бол?
- Гол нь бидний амьдралын хэв маяг, буруу зан үйлээс болж байна. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, биеийн жингийн илүүдэл, архи, тамхины хортой хэрэглээ мөн бухимдал, осол гэмтэл их байна.

- Яг ямар өвчин их байгаа юм бол?
-Таргалалт, ялангуяа бүсэлхийгээрээ тарган байх, бид том гүзээтэй эрчүүд, эмэгтэйчүүдийг ч өдөр бүр харж байгаа. Түүн дээр нэмээд цусны даралт ихсэх, чихрийн шижин, өөх тосны солилцооны хямрал бүгд нийлээд Бодисийн Солилцооны Хам Шинж гэдэг эмгэг үүсдэг.

- Тэгэхээр энэ бүгд нэг л өвчин юм уу?
- Нөхцөлдүүлж буй эрсдэлт хүчин зүйл нь ижил тул нэг хүнд энэ олон өвчин нэг дор тохиолдож байгаа юм. Тийм учраас л ХАМ ШИНЖ гэж нэрлэсэн. Бодисийн солилцооны хам шинж өвчлөлийг 2 дахин , нас баралтыг 1.5 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий.

- Олон өвчин зэрэг тусчихаар оношлоход хэцүү байхдаа?
- Бодисийн солилцооны хам шинж нь эхэн үедээ ямарч шинж тэмдэг илэрдэггүй өөрөөр хэлбэл далд хэлбэрээр явагддаг. Яваандаа ядарч сульдах, турах, ам цангах, хараа муудах, арьсан дээр хатиг идээтэй зүйл гарах, элэг ,бөөрний үйл ажиллагаа хямрах, даралт ихсэх, хөл гар, ууц нуруугаар өвдөх, нойргүйдэх  зэрэг маш олон шинж тэмдэгээр илэрдэг.

- Ийм олон янзаар илрэхээр хүмүүс хаана ямар эмчид хандахаа мэдэхгүй цаг алдах юм байна даа?
- Тиймээ Асуудлын гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх нь чухал. Сүүлийн үед хүмүүс харьцангуй эрүүл мэндээ анхаардаг болсон.

Гэвч ямар шинжилгээ хийлгэхээ сайн мэдэхгүй, мөн шинжилгээ хийлгэсэн ч эмчийн зөвлөгөөг дагахгүй буруу зан үйлээ өөрчилж чадахгүй байна. Энэ тийм амар ажил биш л дээ цаг хугацаа орно. Зөвлөгөө өгч байгаа эмчийн ур чадвар, итгэл үнэмшлээс бас их шалтгаалдаг.

- Зарим хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт орж шинжилгээ өгөхөд ямар нэг өөрчлөлтгүй байсан. Тун удалгүй өвдсөн гэх юм?
- Аливаа өвчин эмгэг тодорхой үе шаттай байдаг. Шинж тэмдэг илрэх, илрэхгүй үе, шинжилгээнд өөрчлөлт гарах, гарахгүй үе байна.

- Эмнэлгүүдийн санал болгож байгаа урьдчилан сэргийлэх багцууд харьцангуй цөөхөн өвчин илрүүлдэг байх юм? Иргэд бид аль болох бүх юмаа л үзүүлэх сонирхолтой. Гэвч иж бүрэн шинжилгээ хийлгэе гэхээр их үнэтэй байдаг энэ талаар?
- Би ЭМЧИЙН ӨРГӨӨ эмнэлэгт зөвлөгөө өгдөг. Энэ эмнэлгийн онцлог нь Герман улсын нэрт эмч Dr.Rilling –ийн зохиосон АНУ –д үйлдвэрлэж, эмнэлгийн магадлан итгэмжлэх комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн БИОСКАН гэдэг багажаар 32 бүлэг 240 үзүүлэлтээр хэмжилт хийж хүний эрүүл мэндийн талаар иж бүрэн үнэлгээ дүгнэлт гардаг боллоо.

- Ийм олон өвчнийг оношлох юм уу?
- БИОСКАН шинжилгээ бол өвчин оношлохгүй, харин таны эрүүл мэндийн талаар иж бүрэн үнэлгээ өгч байгаа юм. Мэдээж багажийн шинжилгээний хариуг эмч тайлбарлаж, цаашид онош тодруулах шаардлагатай шинжилгээг төлөвлөж, эрсдэлт хүчин зүйлсээ яаж буруулах, буруу зан үйлээ өөрчлөх зөвлөгөө өгдөг.

Өөрөөр хэлбэл таны эрүүл мэндийн ерөнхий төлөв байдлыг иж бүрэн үнэлэн эрсдлийг тодруулж, оношилгоо эмчилгээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулснаар таны цаг, мөнгийг хэмнэхээс гадна хамгийн гол нь архаг өвчнийг эрт үед илрүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Эмчийн өргөө эмнэлэг

UBH CENTER 2 ДАВХАРТ 202 ТООТ, Сүхбаатар дүүрэг 1 хороо, Энхтайвны өргөн чөлөө 23, 1-р эмнэлгийн хойд талд

Утас: 70131213  99390527

https://www.facebook.com/doctorshouseclinic/

http://www.dba.mn

 

 

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.