Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/806789836173253/

Хэвлэлийн бага хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарын статистик мэдээлэл танилцууллаа. Тэрбээр "2018 оны эхний хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 255 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 78 хувийг уул уурхайн олборло салбар эзэлж байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 83, АИ-92 25, дизелийн түлш 48 хоногийн нөөцтэй. 

УИХ-ын чуулганы завсарлагаар Канад улсын Торонто хотноо PDAC 2018 дээд хэмжээний уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр олон улсын Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов. Энэ уулзалтад "Итгэлцэл" гэдэг сэдвээр гол асуудлуудаа ярилцлаа. Энэ уулзалтаар манай улсад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. 

3 дугаар сарын 22, 23-нд Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 28 улсын хөрөнгө оруулагчдад урилга явуулсан" гэв.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

109 сая ам.долларын төлбөр төлнө

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа ямар байгаа бол. Гадаад данс нь хаагдсан гэх мэдээлэл байна?

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга​ Б.Элбэгзаяа: Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Төлбөр барагдуулах талаар хэлцэл хийх шатандаа явагдаж байна. Хэлцлийг хоёр талаасаа хэлэлцэх ёстой. Төлбөр, хүү, хүүгийн алдагдал гэсэн асуудлууд бий. 

109 сая ам.долларын төлбөр төлнө.

-Шатахууны үнэ цаашид яах вэ?

Д.Сумъяабазар "Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны нэмэхгүй байх зөвлөмж өгсөн байгаа. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой".

-Таван толгойн цахилгаан станцын асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна. 10 жилийн хугацаанд бид хэдий хэмжээний валют урагш нь алдах вэ. 

Оюу толгой цахилгаан станц ахиад барих үүрэгтэй болсон. Гэрээн дээрээ байж байгаа. Мөнгө нь жил жилийнхээ төсөв дээр суугаад явж байгаа. 

Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой. 

Бид аль аль талдаа эрсдэлээ бодоод хурдан барья гэвэл хамтарсан байдлаар шийдэж болно.

-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байгаа вэ. Ахиж оочер дараалал үүсгэхгүйн тулд яах вэ?

- Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж байна. 5-9 км-ийн дараалалтай байна. 

БНХАУ-ын орон нутгийн удирдлага, худалдаа эрхэлж буй ААН-үүдтэй бид уулзаж байгаа. 

Гашуунсухайтыг 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд ажиллуулж, хил гаалийн нэвтрэх чадваруудыг сайжруулах бололцоотой гэж үзэж байна. 

Машиныг 2,000-д хүргэх боломж бий гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн байгаа. Тиймээс төр засгийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдааны бараа эргэлтийг сайжруулахын тулд энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.