2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Манай улс  гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган тонн ургац хураан авч байжээ. Хоёрдугаар аянаар 12 Сангийн аж ахуй шинээр байгуулж 250 мянган га газар нэмж хагалан 560-670 мянган га-д үр тариа тариалж 680-860 мянган тонн ургац хураан авсан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортод гаргаж байсан түүхтэй.

Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1,200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж байгаагийн зэрэгцээ 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна.

x