2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэхийн лагийг цэвэрлэж, өмхий үнэрийг арилгана

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN

Засгийн газрын өнөөдрийн /2018.03.14/ хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо. 

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160,000-190,000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна.

Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1,000-1,200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900,000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

x