2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B28
УЛААНБААТАР
11°
|
10°
15:00
S44
23°
16:00
S44
23°
17:00
S32
22°
18:00
S32
22°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S32
16°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
11°
02:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад ашиглалтаас гарч буй автомашин, сэлбэг хэрэгслийг дахин боловсруулах боломжтой гэж дүгнэжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд уг тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жил ашиглагдсан байдаг гэж Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн яам мэдээллээ. 

Мөн улсын хэмжээнд 2,000 орчим тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ бүгдээс харахад Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарч буй автомашин болон сэлбэг хэрэгсэл маш ихээр гардаг бөгөөд дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр агаар орчны бохирдлыг бууруулах боломжтой юм.

Тиймээс ч энэ талаар Монгол Улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн талаарх тогтвортой бодлого ба түүнийг дахин боловсруулах ажиллагааг хөгжүүлэх нь сэдэвт судалгааны тайлан хэлэлцүүлэг Зам, тээвэр хөгжлийн яаманд өчигдөр болж өндөрлөлөө.

Тус судалгааг гүйцэтгэсэн судлаачид Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарч буй автомашин болон сэлбэг хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Зам, тээврийн хөгжлийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран дотоодын болон гадаадын шинжээч, судлаачидтай хамтран уг судалгааг хийж гүйцэтгэжээ. 

Монголын талаас энэхүү төслийн үндэсний зөвлөх, Монголын автомашин ресайклийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор И.Базаррагчаа тайланг танилцуулахдаа “Монгол Улсад 900 гаруй мянган бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаагаас 550 мянга орчим тээврийн хэрэгсэл жил бүрийн татвар, даатгалаа төлдөг бол 250 мянга гаруй нь ор сураггүй болсон бөгөөд магадгүй ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл байж болох юм” гэв. 

Дэлхийн хэмжээнд жилд 1 тэрбум гаруй автомашин үйлдвэрлэгддэг тухай НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын судлаач Кармело Сентено онцолсон.

Дахин ашиглах боломжтой эд ангиуд автомашинд маш ихээр агуулагддаг бөгөөд үүнийг тээврийн хэрэгслийг засварлах болон бусад зорилгоор ашиглах боломжтой.  Эдгээр эд ангийг дурдвал, хөдөлгүүр, хурдны хайрцаг, тэнхлэг, стартер, хуудсан төмөр, гэрэлтүүлэх хэрэгсэл гэх мэт зүйл байна. Мөн үүнээс илүү үнэтэй дахин ашиглагдах боломжтой эд ангид катализатор, баттерей, цахилгаан дамжуулах утас, радиатор, хөдөлгүүр, хөнгөн цагаан болон бусад жижиг эд анги багтдаг.

Машинаас ялгарч буй хаягдал шингэнийг манайд хогийн цэг дээр хаях, хөрсөнд булшлахаас гадна хаягдал хогтой хольдог, зарим шингэнийг орон сууцны халаалтын системд ашигладаг байна. Мөн манай улсын цаг агаарын өөрчлөлтөөс болж автомашин бүр тосоо жилд хоёр удаа сольдог. Ингэснээр дахин боловсруулах хаягдал тосны боломжит хэмжээ жилд 4 сая орчим литр болдог аж. 
 
Харамсалтай нь одоогоор манай улсад уг салбар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр болон албан ёсны буцаан авах сүлжээ, тээврийн хэрэгслийг хоргүйжүүлэх, дахин боловсруулалтанд өгдөг бэлтгэгч болон эх биеийг жижиглэн хэрчигч технологи байхгүй.

Ашиглалтаас гарч буй автомашин болон сэлбэг хэрэгслийг дахин боловсруулах санаачилгыг Засгийн Газар дэмжихээ илэрхийлсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг буцаан авч, дахин боловсруулах ажиллагааг хөгжүүлснээр буцаан авах сүлжээг бий болгон, хүрээлэн буй орчинд аюултай эд анги, шингэнийг ялгах, зөв боловсруулснаар байгаль орчинг хамгаалах, зардал хэмнэж, хэрчигч компанийг бий болгох буюу том эд ангийн оврыг багасгах, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, ангилан ялгаж эд ангийг 95% хүртэл дахин ашиглах, гарсан металл бус хаягдлыг янз бүрийн аргаар боловсруулах гэх мэт маш олон шинэ үйл ажиллагааны боломжуудыг нээж, ажлын байрууд бий болгох боломжтой гэж судалгаанд дурджээ. 

Олон улсын судлаачид Монгол Улсын газар нутгийн хэмжээнээс хамааран Улаанбаатар хотоос гараагаа эхлүүлж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй. Ашиглалтаас гарч буй автомашин болон сэлбэг хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл явуулахын тулд тогтвортой багц дүрэм стандартыг боловсруулж, хууль зүйн орчныг бий болгосноор ажил хөл дээрээ бүрэн босох боломжтой гэж зөвлөжээ.

Уг төслийн үр дүнд Засгийн Газрын зүгээс уг санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн талаар И.Базаррагчаа хэлж байв. 

“Ийнхүү бид ихэнх техник технологийн өндөр хөгжилтэй, дахин боловсруулах үйл ажиллагаа бүрэн хөгжсөн Япон, Солонгос, Сингапур, Хятад болон Малайз улс шиг болох бүрэн боломжтой, энэ талаар судалгаа хийгдэж эхэлсэн нь нааштай мэдээ юм” гэж НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын судлаач хатагтай Кармелло Сентено хэллээ.

x