2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
08:00
S28
09:00
S28
10:00
S44
10°
11:00
S44
11°
12:00
S44
12°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
13°
19:00
S44
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Герман улс Засгийн газраа бүрдүүлж чадлаа

Э.Мөнхзаяа
2018 оны 3 сарын 14
MorninigNews.mn

Германы эрх баригч эвслийн удирдлагууд шинэ Засгийн газар бүрдүүлэх тухай гэрээ байгуулж чадлаа. Уг гэрээнд Христийн ардчилсан холбооны тэргүүн Ангела Меркель, Христийн социал холбооны тэргүүн Хорст Зеерхофер, Германы Социал демократ намын даргын үүрэг гүйцэтгэгч Олаф Шольц нар гарын үсэг зурсан байна.

Харин өнөөдөр буюу энэ сарын 14-нд Ангела Меркелийг Германы канцлераар сонгох хурал дөрөв дэх удаагаа болно. Үүний дараа ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг батлах юм.

Тус улсын Гадаад хэргийн сайдаар Хууль зүйн сайд асан Хайко Маас томилогдох гэж байна. Түүний хувьд Германы Социал демократ намын гишүүн. Түүний намын нөхөд Сангийн яам, Хууль зүйн яам, Хөдөлмөр, хүрээлэн буй орчны яамыг удирдах аж. Меркелийн намын төлөөлөгчид Батлах хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Эдийн засгийн яамандаа үлдэх юм байна. Харин Германы Дотоод хэргийн яамыг Христийн социал холбооны тэргүүн Хорст Зеехофер тэргүүлнэ.

Түүний хувьд канцлерын цагаачлалын бодлогыг хатуу шүүмжилдэг хүмүүсийн нэг. Зеехоферын намынхан Тээврийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг тэргүүлэхээр болжээ. Германы Социал демократ нам энэ сарын 4-нд Ангела Меркель тэргүүтэй Христийн ардчилсан холбоо/Христийн социал холбооны альянстай хамтран эрх баригч эвсэл бүрдүүлэхийг зөвшөөрсөн билээ. Үүнээс өмнө Герман улс таван cap гаруйн хугацаанд Засгийн газаргүйгээр оршин тогтнож байсан юм.

Тус улсад өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд парламентын сонгууль болж өндөрлөсөн. Энэ хугацаанд олонхын саналыг авч чадаагүй канцлерын нам ногоонтнууд, Чөлөөт ардчилсан нам зэрэг парламентад суудал эзэлсэн улс төрийн хүчнүүдтэй эвсэл байгуулах хэлэлцээ хийх гэж амжилт олоогүй билээ. Ингээд эцэст нь Меркель хоёр ч удаа эвсэл бүрдүүлэн ажиллаж ирсэн Германы Социал демократ намтайгаа зөвшилцөж, гацаанаас гарсан юм.

x