Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийг гаргана

ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий өрхүүдийг гаргах Ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Тус дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороонд нийт 47 мал бүхий өрх байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргахаар төлөвлөөд байна.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.